УИХ-ын сонгуульд 2238360 хүн санал өгнө
Чихэнд чимэгтэй
2024-05-29
Ирэх сарын 28-ны өдөр болох УИХ-ын ээлжит сонгуульд 18 насанд хүрсэн 2238360 иргэн саналаа өгнө гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. Сонгогчдын тал хувь нь 26-45 настай бол, 15.8 хувь нь 18-25 настай ажээ. Харин 390942 нь 46-55, 434212 нь 56 ба түүнээс дээш настай байна. Энэ жил парламент 126 гишүүнтэй болох бөгөөд 78-ыг нь олныг төлөөлөх буюу мажоритар, 48-ыг нь хувь тэнцүүлэх буюу пропорционал аргаар сонгоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.